Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 04 дүгээр сарын 3-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарынбайдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Булган , Цахир, Төвшрүүлэх сумдын сумдын нутгаар 4,6-6,9 градус дулаан, бусад сумдын нутгаар 7,0-10,9 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат, Өлзийт сумдын нутгаар 24,0 градус дулаан, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар 23,0 градус, бусад нутгаар 18,0 -22,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан суманд 12,0 градус, Хангай суманд 10 градус, бусад сумдын нутгаар 4,0-9,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Хашаат, Өгийнуур ,Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар 17,0-18,0 градус , бусад сумдын нутгаар 11,0-14,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Эрдэнэмандал, Хашаат сумдад 54,0 градус, Эрдэнэбулган, ӨндөрУлаан сумдад 50,0 градус, бусад сумдын нутгаар 43,0-48,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө ӨндөрУлаан суманд 13,0 градус , бусад сумдын нутгаар 6,0 – 10,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ӨндөрУлаан, Тариат сумдад 7 өдөр, Эрдэнэмандал, Хашаат сумдад 6 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар 5 өдөр, Булган суманд 4 өдөр, Өгийнуур, Өлзийт сумдад 3 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 удаа цас орж.0,0 – 2,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган суманд 2,4 мм, хамгийн бага тунадас Хангай, ӨндөрУлаан суманд 0,0 мм тунадас орсон байна.Цахир, Өгийнуур, Тариат, Хайрхан сумдад цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 6-18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 18 м/с, Эрдэнэбулган, ӨндөрУлаан сумдад секунтэд 16 м/с, Тариат, Хашаат сумдад секунтэд 14 м/с, Чулуут, Хайрхан, Булган сумдад секунтэд 12 м/с, Цэцэрлэг суманд секунтэд 10 м/с бусад сумдын нутгаар 6 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Тариат сумдад 4 өдөр, Эрдэнэбулган суманд 3 өдөр, Булган, Хашаат, Чулуут сумдад 2 өдөр, Цэцэрлэг, Хайрхан, ӨндөрУлаан сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 04-р сарын 25 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн байна. Ургамлын өндөр 1-3 см байна. Ургамлын ургалтын байдал Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут , Хотонт, Булган сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар муу байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон мэрэгч царцаа бүх сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа